2016/10/06

Aardman-ийн Early Man анимешны анхны teaser trailer, poster

Өнгөрөгч 5-р сард Early Man гэх шинэ төслийн ажилдаа орсоноо зарлаж байсан (эндээс үзнэ үү) Aardman кино компани болон StudioCanal хамтран бүтээж буй уг төслийнхөө талаар шинэ мэдээлэл гаргалаа. Тэд өнөөдрөөс эхлэн Early Man анимешныхаа продакшн ажилд албан ёсоор орсоноо зарласан юм. Үүний зэрэгцээ 16 секунтийн teaser-г хамт дэлэгсэнг хүргэж байна.


Early Man анимешны гол дүр агуйн хүн Dug-ийн хоолойг Оскарын шагналт Eddie Redmayne оруулж байна. Найруулагчаар Wallace & Gromit, Chicken Run, Shaun the Sheep-ийг бүтээгч мөн Оскарын эзэн Nick Park ажиллаж байгаа юм.

Early Man инээдмийн анимешн ирэх 2018 оны 1-р сарын 26-нд дэлгэцнээ гарна.