2016/10/17

Реппер Цэцээгийн "Хоёр гүүрний цаана" МУСК зурагнаас

TJ entertainment-ийн уран бүтээл "ХОЁР ГҮҮРНИЙ ЦААНА" монголын уран сайхны кино бэлэн болжээ. Хоёр гүүрний цаана киноны найруулагчаар М.Энхдалай ажилласан байна. Гол дүрүүдэд Д.Гүрсэд, Б.Баатархүү, Н.Цэцэнбилэг, А.Хандмаа нар тогложээ.


Тус кинонд реппер Цэцээ (Н.Цэцэнбилэг) оролцсон нь сонирхол татаж байгаа бөгөөд түүний киноны сурталчилгааны хүрээнд хийсэн "Хорооныхоо иргэдийг Хоёр гүүрний цаана амьдруулна" уриатай зурагт самбар улс төрийн "хов жив"-д дуртай, учир шалтгааныг ухдаггүй Монголчуудын хувьд сайхан амны сэдэв болоод авах шиг боллоо.


"Хоёр гүүрний цаана" уран сайхны кино хүний амьдралын аз жаргал хаана байдаг вэ? Хоёр гүүрний цаана уу гэсэн асуултыг таньд тавих болно.