2016/09/20

Сэнгэдоржийн "Цагаан хадаг" МУСК албан ёсны бүрэн trailer, poster гарлаа

Монголын орчин цагийн кино урлагт цөөн тоогоор бүтээгдэж байгаа намтарчилсан, спорт төрлийн уран сайхны кино нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. Продакшн чиглэлээр хүч түрэн орж ирж байгаа Hulegu Pictures компани болон Монголын жудо бөхийн холбоо хамтран бүтээсэн "ЦАГААН ХАДАГ" уран сайхны киноны албан ёсны бүрэн trailer болон poster дэлгэгдсэнг хүргэе.


Цагаан хадаг уран сайхны киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж, зохиолчоор Т.Номуунзул ажилласан. Гол дүрүүдэд Т.Жинжмаа, Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр нар тогложээ.

Цагаан хадаг уран сайхын кино 2016 оны 9-р сарын 28-нд нээлтээ хийнэ.