2016/09/28

Бат-Амгалангийн "Гайхамшигт нислэг" богино хэмжээний кино The Smalls наадамд ялалт байгуулжээ

Кино уран бүтээлчдийн Бага зардлаар арилжааны бус сэдэлтэй уран бүтээл туурьвиж шинийг эрэлхийлэх, өөр зүйл бүтээх гэсэн санааг богино хэмжээний кино олгож өгдөг гэхэд болно. Үүний нэгэн адилаар Л.Бат-Амгалан, Ян Алардайс (Ian Allardyce) нарын хамтран бүтээсэн "Гайхамшигт нислэг" (The Wonderful Flight) богино хэмжээний кино өнгөрөгч онд бүтээгдсэн.


Тэгвэл уг кино шинэ уран бүтээлчдийг эрэлхийлдэг The Smalls кино наадмаас "Шилдэг драм" төрөлд ялалт байгуулсан байна. Улмаар дараагийн уран бүтээлдээ 40$ мянган ам.долларын эрх бүхий Panavison камер-ийг зураг авалтандаа ашиглах эрх дагалдуулсан байна.


"Гайхамшигт нислэг" богино хэмжээний киноны товч агуулга.
1996 оны Монгол өнөөдрийн 2015 оноос тэс өөр улс байв. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр эрүүл мэндийн үйлчилгээ хямрав. Хүүгийн ээж гэнэтийн өвчнөөр сонсголоо алдсан хүүгээ эдгэх боломжгүйг, ахин морин хуураа тоглож чадахгүй болсныг мэдээд цочролд орно. Тэд хүүхэддээ туслахын тулд юу ч хийхэд бэлэн байлаа. Нөхөрлөл, итгэлцэл байхад ямар ч бэрхшээл, азгүй тохиолдолд сайн сайхны үр цэцэглэж байдаг.