2016/09/21

Шүүдэр дундуур МУСК албан ёсны poster

Б.Отгонзоригийн найруулга, UB film-ийн уран бүтээл "ШҮҮДЭР ДУНДУУР" уран сайхны киноны албан ёсны poster бэлэн болжээ. Энэхүү poster-г Төрийн шагналт, Ардын зураач Г.Одонгийн 1948 онд бүтээсэн "Ажлын дараа" зургийг ковер хийж бүтээсэн байна. Тус киноны зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн ажилласан. Ерөнхий продюсераар Зам тээврийн яамны сайд асан М.Зоригт ажиллажээ.

Киноны гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар.



Монгол ахуй амьдрал, хүний мөн чанар, залуусын хүсэл мөрөөдөл, тэдний хайр дурлалыг харуулсан "Шүүдэр дундуур" уран сайхны кино 2016 оны 10-р сарын 10-нд нээлтээ хийхээр товлогджээ. Тус киноны зураг авалтын зурагнуудыг эндээс үзнэ үү.

Г.Одон "Ажлын дараа" зураг