2016/09/28

"Шүүдэр дундуур" МУСК шинэ poster

Ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн poster-оороо олны анхаарлыг татаад байгаа "ШҮҮДЭР ДУНДУУР" уран сайхны кино багийнхан тус киноныхаа шинэ poster-г дэлгэжээ. Уг poster-д киноны гол дүрийн жүжигчид Б.Батмаа болон Г.Золбоот нарыг онцолсон байна.

UB film-ийн уран бүтээл "Шүүдэр дундуур" уран сайхны киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн, ерөнхий продюсераар М.Зоригт ажиллажээ.


Шүүдэр дундуур киноны гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар. "Шүүдэр дундуур" уран сайхны кино 2016 оны 10-р сарын 10-нд нээлтээ хийхээр товлогджээ.