2016/09/21

UB film-ийн "Шүүдэр дундуур" МУСК зураг авалтын зурагнаас

UB film-ийн шинэ уран бүтээл "ШҮҮДЭР ДУНДУУР" уран сайхны киноны зураг авалтын зурагнаас хүргэж байна. Тус киноны найруулагчаар Б.Отгонзориг (энэ кино түүний найруулагчийн кареерын хувьд дебүт болж байна), зохиолчоор Л.Таванбаяр (Улаан дөрвөлжин, Хүдэн), Б.Отгонзориг, Б.Баярхүү нар, зураглаачаар Э.Доржсүрэн ажиллажээ.   Гол дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар.


Монгол ахуй амьдрал, хүний мөн чанар, залуусын хүсэл мөрөөдөл, тэдний хайр дурлалыг харуулсан "Шүүдэр дундуур" уран сайхны кино тун удахгүй.