2016/09/08

"Moana" анимешны амьд үлдсэн "тахиа"-г танилцууллаа

Walt Disney Animation Studios-ийн шинэ бүтээл "MOANA" анимешны шинэ дүрийг гүйцэтгэх захирал John Lasseter танилцууллаа. Төслийн маш олон зохиолоос Heihei нэрт азарган тахиа амьд үлдсэн байна.

Story artist David Derrick өөрийн бүтээсэн уг дүрийг бараг хасагдах биз гэж 99.9% бодож байсан байна. Гэтэл тэрээр өвдөөд 2 өдөр ажилдаа ирээгүй хойгуур найруулагчид уг дүрийг Moana-д оруулах шийдэлд хүрсэн байна. Ингээд Moana дэлгэцэнд гарахаас дөнгөж сарын өмнө нэгэн тахианы амь аврагдсан нь энэ.