2016/09/20

Mission: Impossible 6 киноны ажилдаа Tom Cruise орлоо

Paramount Pictures кино компани болон сүпер од Tom Cruise нар шинэ төслийнхөө ажилруу орлоо. Жүжигчин Tom Cruise-ийн өөрийн нэрийн хуудас болсон Mission: Impossible франчайзийн 6 дахь ангийн ажлын гэрээнд гарын үсэг зурсан байна.

1996 онд анх гарсан Mission: Impossible франчайз нийтдээ хойд америкийн дотоод зах зээлээс 1$ тэрбум ам.доллар илүү, дэлхийн зах зээлээс хагас тэрбум ам.долларын орлого цуглуулсан байдаг байна.