2016/09/14

Marvel-ийн Stan Lee өөрийн адал явдалт кинотай болж магадгүй

Америкийн comic номны домог болсон Stan Lee өөрийн гэсэн кинотай болж магадгүй нь байна. Тэрээр алдарт Spider-Man, the Hulk, the Fantastic Four, Iron Man, Daredevil, Thor, X-Men гээд олон гайхалтай дүрүүдийг бий болгосон. Одоо Marvel-ийн бурхан гэж хэлэхэд хилсдэхгүй. Эдгээр дүрүүдийн кинонд энэ эрхэм зайлшгүй ордог нь ийм учиртай.

Энэ их адал явдал, тулаан дундаас тэрээр өөрийн гэсэн адал явдалт кинотай болох нь бололтой. 20th Century Fox кино компани энэ төслийг эхлүүлээд байгаа гэнэ. Одоогоор продюсераар Marty Bowen, Wyck Godfrey (Twilight, The Maze Runner, Power Rangers) сонгогдоод байгаа ажээ. Хэрэв төсөл амжилттай болвол ирэх 2017 онд Stan Lee-ийн намтарчилсан, адал явдалт кино дэлгэцнээ гарах нь.