2016/09/21

Шинэ Jumanji киноны анхны зураг ил боллоо

Хүчирхэг залуу Dwayne Johnson өөрийн instagram хуудсандаа шинээр бүтээж байгаа Jumanji киноны анхны зургийг дэлгэжээ. Зурагт киноны шинэ бүрэлдэхүүн болох Kevin Hart (Moose Finbar), Dwayne Johnson (Dr. Smolder Braveston), Karen Gillan (Ruby Roundhouse), Jack Black (Professor Shelly Oberon) нар багтжээ.

Тус зургийг нийтлээд анхны зураг авалт хөгжилтэй байлаа гэсэн байна.
 
Chris Van Allsburg-ийн 1985 онд хэвлэлтэнд гаргасан Jumanji номоос бүтээгдэж байгаа тус кино ирэх 2017 оны 7-р сарын 28-нд нээлтээ хийнэ.