2016/09/30

"Жангар" 3D хүүхэлдэйн киноны trailer, poster

Гайхамшигт "Жангар" туулиас сэдэвлэн бүтээсэн "ЖАНГАР" нэрт 3D анимешн нээлтээ хийхэд бэлэн болжээ. FSM Media group, Монгол туургатан төв холбоо, Chimdee's Music хамтан бүтээсэн Жангар анимешны найруулагчаар Э.Одбаяр, Х.Далай, зохиолчоор Г.Сүхзориг ажилласан. Дүрүүдийн хоолойг Б.Мөнгөнцэцэг, В.Мөнхсайхан, Ш.Батболд, Т.Эрдэнэчулуун, Б.Баянмөнх нар оруулжээ.



Жангар анимешн өнөөдөр буюу 2016 оны 9-р сарын 30-нд нээлтээ хийнэ.