2016/09/02

Нэрт жүжигчин Jackie Chan-д хүндэтгэлийн Oscar гардуулахаар болжээ

Нэрт жүжигчин Jackie Chan-д хүндэтгэлийн Oscar гардуулахаар болжээ. 1978 оны Snake in the Eagle’s Shadow киногаараа танигдаж эхэлсэн Jackie Chan өдгөө кино урлагт зүтгэсээр 50 гаруй жилийг ардаа орхисон хүндтэй эрхэм болжээ. Тиймээс түүний хагас зуун жилийн хөдөлмөрийг үнэлэн The Academy of Motion Picture Arts and Sciences-ийн зүгээс Хүндэтгэлийн Oscar-ийг гардуулах болсон талаар Academy-ийн ерөнхийлөгч Cheryl Boone Isaacs мэдэгдлээ.

Academy’s Governor Awards-ийн ёслолын ажиллагаа 11-р сарын 12-нд болно.