2016/09/06

Улсын Их Дэлгүүрийн дээр iCinema кино театр нээгджээ

Улсын Их Дэлгүүрийн 5 давхарт iCinema нэртэй кино театр нээгдээд байна. Тус кино театр Volfoni болон Master Image гэсэн 2 төрлийн 3D танхимыг санал болгож байгаа юм байна.


Кино театрийн хамгийн чухал үзүүлэлтийн нэг нь сандал байдаг. Нэг сандалд өдөрт дунджаар 4-7 хүн сууж үйлчлүүлдэг байна. Тиймээс сандалын ариун цэвэр маш чухал. Үүнд зориулж iCinema сандалны толгой хэсэгт солигддог аравч байрлуулж өгсөн байна.