2016/09/06

Hacksaw Ridge киноны найруулгаар Mel Gibson иргэн ирлээ гэж шуугиж байна (+trailer)

1995 оны Braveheart (Хатан зүрхтэн) киног найруулж жүжигчний кареараасаа найруулагчийн чансаагаа харуулсан Mel Gibson 2004 онд The Passion of the Christ, 2006 онд Apocalypto кинонуудыг гаргаж мөн шуугиан тарьсан. Үүнээс хойш тэрээр шинэ кино гаргаагүй. Тэгвэл ирэх 11-р сард хойд америкт нээлтээ хийх Hacksaw Ridge киноны 73 дахь удаагийн Venice Film наадмийн үзвэрийн дараах кино шүүмжлэгчдийн review-үүд Mel Gibson-ийг "хүчирхэг эргэн ирэлт хийлээ" гэж бичицгээж байна.


Hacksaw Ridge киног Дэлхийн 2-р дайны Японы Окинавагийн тулааны үеээр цэргийн эмч Desmond Doss-ийн ганцаар 75 илүү хүний амийг аварсан бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Гол дүрд The Amazing Spider-Man дүрээрээ танил болсон Andrew Garfield тогложээ. (Азтай хүү ингээд Mel Gibson-ийн ачаар үнэ нь нэмэгдлээ дээ.)Кино зураг авалт өнгөрөгч оны 9-р сард Австралид хийгдсэн байна.