2016/09/14

Эр*тик, романтик Fifty Shades of Grey киноны удаах анги Fifty Shades Darker киноны trailer гарлаа

Санамсаргүй байж байгаад "цөм хийсэн" кино Fifty Shades of Grey-ийн удаах ангийн trailer гарлаа. E. L. James-ийн 2011 онд хэвлэлтэнд гаргасан романаас бүтээсэн уг киног трилоги болгохоор кино уран бүтээлчид зорьж байгаа. Тиймээс ч зохиолын 2 дахь роман Fifty Shades Darker ийнхүү бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Энэ удаагийн найруулагчаар James Foley ажилласаар. Тэрээр 1996 онд The Chamber киног найруулан Oscar-т нэр дэвшиж байсан удаатай. Ирэх 2018 онд гарах Fifty Shades Freed киног ч тэрээр найруулахаар сонгогдсон байгаа.


Fifty Shades Darker кинонд Dakota Johnson, Jamie Dornan нар гол дүрд тоглож байна. Киноны зураг авалтын өнгөрөгч 2-р сард Парис болон Ванкоувэр хотноо эхлүүлсэн. Кино ирэх 2017 оны 2-р сарын 10-нд нээлтээ хийнэ.