2016/09/15

DreamWorks Animation-ийн Trolls анимешны шинэхэн trailer гарлаа

Удахгүй үзэгчдэд хүрэх "Trolls" анимешны хөгжилтэй, хөгжимтэй анхны trailer гараад багагаүй хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнгөрөгч шөнө DreamWorks Animation студийн кино уран бүтээлчдийн зүгээс удаах trailer-аа цацлаа. Энэ удаад илүү сэтгэл хөдөлгөм, уярам төрхийг trailer-с харахаар байна.

Загасчин, мужаан Thomas Dam санхүүгийн хүнд байдлаас гарахын тулд бүтээсэн модон хүүхэлдэй өдгөө дэлхий нийтийн танил Troll хүүхэлдэй болоод байгаа нь энэ.


Түүний бүтээсэн энэ төрхийг Mike Mitchel, Walt Dohrn нар бүрэн хэмжээний анимешн болгож байгаа. Mike Mitchel өмнө нь 2010 онд Shrek Forever After анимешныг найруулсан туршлагатай бол Walt Dohrn-ийн анхны найруулгын ажил нь Trolls болж байгаа ажээ.

Trolls анимешн 2016 оны 11-р сарын 4-нп хойд америкт нээлтээ хийнэ.