2016/09/23

Aurora film-ийн "Аз жаргал" МУСК бүтээгдэж байна

Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
гэж нэрт яруу найрагч Р.Чойном Намрын тухай бодол шүлгэндээ бичжээ. Үүний адил түмэн өнгөөр ялгарч, буман шинжээр хувьссан ийм л намар цагт өнгөнд дурлагч зурагчид хийгээд зураглаачдийн хурц хараа, хувьсахүй мэдрэмжийг шалгасан зураг авалтууд хийгддэг бизээ. Энэ шинжийг агуулсан зураг авалтыг хийхээр "АЗ ЖАРГАЛ" уран сайхны кино багийнхан Сэлэнгэ нутагт ажиллаж байна.

Аз жаргал уран сайхны киног "Aurora film" болон Очир Дэнзэн Энтертаймент хамтран, Н.Лхагвасүрэн продюсерлаж байгаа аж. Найруулагчаар Б.Чингүүн.