2016/09/13

Ундармаагийн "Амьдралоги" МУСК title poster дэлгэгдлээ

Жүжигчин Г.Ундармаагийн амжилттай яваа U Film студийн 4 дэх уран бүтээл "АМЬДРАЛОГИ" уран сайхны киноны title poster-г хүргэж байна. U Film өмнө нь Single Ladies 1, Single Ladies 2, Тютю гэсэн кинонуудыг үзэгчдэд хүрэгсэн байгаа.

"Амьдралоги" кино нь романтик, инээдмийн төрлөөр бүтээгдэж байгаа бөгөөд киноны дүрд жүжигчин О.Энхтуул Герман улсаас ирж оролцож байгаа ажээ. Мэдээж Г.Ундармаа продюсерын үүрэгтэй оролцохоос гадна кинондаа мөн тоглож байна.