2016/08/02

Transformers франчайзийн 5 дахь анги Transformers: The Last Knight киноны албан ёсны poster

Ирэх жилийн зун дэлгэцнээ гарах Transformers: The Last Knight киноны албан ёсны poster дэлгэгдлээ. Transformers франчайзийн 5 дахь анги болон гарч байгаа уг кинонд өмнөх  Transformers: Age of Extinction (2014) кинонд тоглосон Mark Wahlberg (Cade Yeager), Josh Duhamel (Lieutenant Colonel Lennox), Tyrese Gibson (Robert Epps) дүрдээ эргэн тоглож байгаа бол шинэ эмэгтэй дүрээр Isabela Moner орж ирж байгаа ажээ.

Michael Bay-ийн найруулж буй Transformers: The Last Knight кино ирэх 2017 6-р сарын 23-нд нээлтээ хийнэ. Улмаар Bumblebee-ийн кино 2018 онд, 6 дахь Transformers 2019 онд төлөвлөгдөөд байна.