2016/08/10

Thor: Ragnarok кинонд Tom Hiddleston Loki дүрээрээ эргэн ирж байна

Солонгон гүүрнээс унасан Loki эргэж ирэх нь эргэлзээтэй байсан ч амьд үлдсэн (Avengers, Thor: The Dark World). Хэдий тийм ч түүний гүүрнээс унахаас өмнөх хүчирхэг байдал харагдахгүй байгаа. Тэгвэл ирэх 2017 онд гарах Thor-ийн 3 дахь анги Thor: Ragnarok кинонд Tom Hiddleston Loki дүрээрээ эргэн ирж байгаагаа (4 жилийн дараа) өөрийн Instagram-даа зураг оруулж баталлаа.


Tom Hiddleston-ийн хувьд энэ зун ачаалал ихтэй өнгөрч байх шиг байна. Тэрээр The Night Manager, Kong: Skull Island кинонуудын зураг авалтанд орж буй. Үүний хажуугаар Thor: Ragnarok-т мөн явж байжээ.


Marvel кино компани Thor: Ragnarok киногаа 2017 оны 11-р сарын 3-нд үзүүлнэ. Кинонд Chris Hemsworth, Mark Ruffalo, Idris Elba, Tessa Thompson, Cate Blanchett, Karl Urban, Jeff Goldblum нар оролцож байна.