2016/08/23

Мөрөөдлийн театрийн "Одод болохын хүслэн" МУСК анхны poster дэлгэгдлээ

Мөрөөдлийн театрийн мөрөөдлийн залуусын шинэ уран бүтээл "ОДОД БОЛОХЫН ХҮСЛЭН" инээдмийн уран сайхны киноны албан ёсны poster дэлгэгджээ. Тус киноны найруулагчаар Б.Жаргалсайхан, продюсераар Г.Гантуяа, зохиолчоор М.Энхдалай, зураглаачаар Ц.Хүрэлбаатар ажиллажээ. Гол дүрүүдэд Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар тоглосон байна.

90-ээд оны хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл байсан дэврүүн үеийг харуулах "Одод болохын хүслэн" инээдмийн уран сайхны кино 2016 оны 9-р сарын 9-нд дэлгэцнээ гарна.