2016/08/26

DreamWorks Animation кино компани The Croods 2 анимешны кино зохиолыг дахин бичүүлэхээр болжээ

Warner Bros кино компанийн бүтээл "The LEGO Movie" киноны зохиолыг бичсэн Kevin болон Dan Hageman нар DreamWorks Animation кино компанийн The Croods 2 анимешны зохиолыг дахин бичихээр болжээ.

2013 онд дэлгэцнээ гарсан The Croods анимешн 135$ сая ам.доллараар бүтээгдэж $587 сая ам.долларын орлогыг DreamWorks Animation кино компанид оруулж шинэ франчайз болж чадсан юм. Улмаар 2017 онд удаах ангийг гаргахаар төлөвлөөд байсан ч кино зохиолоо дахин бичихээр болж энэ сарын эхээр 2018 он хүртэл болгож хойшлуулсан мэдээлэл гаргасан билээ. Үүний зэрэгцээ кино нээлтийг Star Wars: Episode VIII кинотай өрсөлдөхүйц байна гэж үзэж кино компанийн зүгээс хойшлуулсан гэж үзэж байна.

The Croods 2 анимешн ирэх 2018 оны 1-р сарын 5-нд нээлтээ хийнэ.