2016/08/31

Найруулагч Brad Bird "The Incredibles 2" анимешны талаар шинэ мэдээлэл өглөө

12 жилийн өмнө бид алдарт "The Incredibles" анимешныг хүлээн авч үзэж байлаа. Тэгвэл Pixar болон тус анимешныг санаачлагч Brad Bird уг анимешны үргэлжлэл "The Incredibles 2" анимешныг ирэх 2019 онд гаргахаар төлөвлөөд буй.



Энэ талаар шинэ мэдээллийг EW өгсөн ярилцлагандаа Brad Bird дурдсан байна. Тэрээр хэлэхдээ
-"Зул сараас өмнө бэлэгээ задалмааргүй байна"

гэжээ. Тэгэхлээр ямартай ч уг төсөл үргэлжлэж байгаа нь тодорхой болж байгаа юм. Мөн ирэх зул сараар дорвитой мэдээлэл гарах байх гэж кино сонирхогчид найдаж байна.
"The Incredibles 2" анимешн ирэх 2019 оны 6-р сарын 21-нд нээлтээ хийхээр товлогджээ.