2016/08/24

Солонгосын 2016 оны сүпер хит Train to Busan киноны trailer

2016 оны Солонгосын онцлох кино болоод байгаа Train to Busan гэх зомбит, дэлхийн сүйрлийн тухай триллер киноны trailer-г сонирхоцгооё. Тус киног The King of Pigs (2011), The Fake (2013) гэсэн аникинонуудыг бүтээсэн залуу найруулагч Yeon Sang-ho найруулсан байна. Гол дүрүүдэд Gong Yoo, Jung Yu-mi, Ma Dong-seok гэсэн солонгосын томоохон одод тоглосон.



Train to Busan кино нь өнгөрөгч 8-р сарын 7-нд кино театрт ирж үзсэн үзэгчдийн тоо 10 сая хүрч 2016 оны анхны 10 сая үзэгчтэй Солонгос кино болсон байна. Амьд үлдэхийг хүсвэл Бусаны галт тэргийг зориорой.