2016/07/08

Walt Disney-ийн Beauty and the Beast киноны teaser poster дэлгэгдлээ

Walt Disney Pictures кино компанийн хуучны класссик бүтээлүүдийг бүрэн хэмжээний уран сайхны кино болгох төслийн хүрээнд бүтээгдэж байгаа Beauty and the Beast  (Үзэсгэлэнт гүнж ба Жонон) киноны teaser poster гарлаа. Тус кинонд Emma Watson Belle-ийн дүрийг, Dan Stevens араатны дүрийг бүтээж буй. Мөн оддын цуглуулга гэж хэлж болох Luke Evans, Kevin Kline, Josh Gad, Ewan McGregor, Stanley Tucci, Gugu Mbatha-Raw, Audra McDonald, Ian McKellen, Emma Thompson гэсэн жүжигчид оролцож байна.


Beauty and the Beast киноны найруулагчаар Twilight цувралын сүүлийн 2 ангиийг найруулж үзэгжчдэд хүрэгсэн мөн, Gods and Monsters киногаараа шилдэг кино зохиол төрөлд Оскар хүртсэн Bill Condon ажиллажээ. Кино 2017 оны 3-р сарын 17-нд нээлтээ хийнэ.