2016/07/22

The Lego Batman Movie киноны Robin, Jocker-ийн зураг ил боллоо

Warner Bros кино компани, тоглоом үйлдвэрлэгч Lego корпорацийн хамтран 2014 онд бүтээсэн The Lego Movie амжилттай франчайз болж "Бүх юм сайхан" болсон. Улмаар тэд The Lego Batman Movie, The Lego Ninjago Movie гэсэн төсөл эхлүүлээд буй. Тэгвэл Christopher Miller, Phil Lord нарын найруулан ирэх 2017 онд нээлтээ хийх The Lego Batman Movie-ийн гол дүрүүд болох Joker болон Robin-ийн төрх дэлгэгдлээ.


Гол дүр Batman-д Will Arnett, Robin-д Michael Cera дуу оруулж байгаа бол эсрэг дүр Joker-т Zach Galifianakis дуу оруулж байна. The Lego Batman Movie кино ирэх 2017 оны 2-р сарын 10-нд нээлтээ хийнэ.