2016/07/06

Pixar-ийнхан Ratatouille, WALL-E, Inside Out анимешнуудын дараагийн ангийг хийхгүй

"Сайхан хайр байдаг юм. Олдвол алдаж болохгүй." гэдэгчлэн "Сайхан бүтээл байдаг. Үргэлжлүүлж болохгүй" гэсэн санааг кино фенүүд уран бүтээлчдэд үргэлж сануулдаг. Сайн киног удаах ангиар нь "алж" байсан түүх олон. Тэгвэл Disney болон Pixar-ийнхан ирээдүйн төлөвлөгөөгөө танилцууллаа.



Уг төлөвлөгөөнд алдарт Ratatouille, WALL-E, Inside Out анимешнуудын дараагийн анги гэж хэзээ ч хийхгүй гэж ам гарлаа. Гэхдээ мөнгө цагаан, нүд улаан гэж монгол үг бий. Харж л байя.



Харин 2019 он хүртэл Cars 3, Toy Story 4, The Incredibles 2 гэсэн анимешнуудыг гаргахаа мэдэгдлээ. Тэдний хэлж байгаагаар тэд киноны үргэлжлэл гаргах нь тэдний бизнес биш. Бид жил бүр шинэ бүрэн хэмжээний анимешн гаргана, харин дараагийн жил нь үргэлжлэлийг гаргах төлөвлөгөөтэй байгаа гэлээ.