2016/07/04

Монгол кино, агуулгыг хүргэх miye.mn интернэт кино театр ажиллаж эхэллээ

Дэлхийд тархан суурьшсан Монголчууддаа шинэ дутам гарч буй Монголын уран сайхны кинонууд болоод видео агуулгуудыг албан ёсны эрхтэйгээр, дуу дүрсний өндөр чанартайгаар хүргэхээр Miye.mn сайт ажиллаж эхлээд байна.

miye.mn сайтыг кино зохиолч, найруулагч, продюсер А.Миеэгомбо (Сүүлд "Single Ladies", "Single Ladies 2" кинонуудыг найруулсан) санаачлан бий болгожээ.