2016/07/21

Legendary Pictures кино компани Pokemon-г кино болгоно

Японы тоглоом бүтээгч Satoshi Tajiri-ийн 1995 онд бүтээсэн Pokemon франчайз өдгөө гар утасны GPS болон камер ашиглаж газарзүйн байрлал болон хийсвэр ба бодит байдлын нэгдэл (Augmented Reality) -д өрнөх Pokemon Go тоглоомын тусламжтай европт хүчийг аваад байна.

Энэ үйл явдал уг франчайзийг улам үнэд орууллаа. Улмаар кино бүтээгчид бүрэн хэмжээний уран сайхны кино болгохоор өрсөлдөж эхэлсэн. Үүнийг Legendary Pictures кино компани кино болгох эрхийг албан ёсоор баталгаажуулж авлаа. Pokemon бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиол дээр Chronicle-ийн зохиолч Max Landis-г ажиллаж магадгүй гэж мэдээллэж байна. Киног ирэх 2017 онд дэлгэцэнд гаргахаар төлөвлөөд байна.