2016/07/28

King Kong-ийн шинэ өрнөл Kong: Skull Island киноны анхны poster, trailer

The King Kong сэрж байна. King Kong франчайзийн дахин бүтээж буй цуврал, Legendary кино компанийн Godzilla–Kong кино цуврал төслийн 2 дахь кино Kong: Skull Island киноны анхны poster гарлаа. Тус киноны найруулагчаар залуу найруулагч Jordan Vogt-Roberts ажиллаж байгаа бөгөөд тэрээр киноныхаа талаар EW сэтгүүлд өгсөн ярилцлагандаа
- Бидний бүтээж буй Kong кино театраас таны үзсэн хамгийн том Kong нь байх болно
гэсэн байна.

Өнгөрөгч оны 10 сард Хавайд зураг авалт нь эхэлсэн Kong: Skull Island кино ирэх 2017 оны 3-р сарын 10-нд нээлтээ хийнэ. Улмаар Godzilla vs. King Kong кино 2020 онд нээлтээ хийн үргэлжлэх болно.