2016/07/29

Монголчуудыг мангасаар төлөөлүүлсэн "The Great Wall" киноны trailer болон зургууд

Хятадын бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгөөр (135$ сая ам.доллар) бүтэж буй "The Great Wall" киноны trailer болон зургуудыг хүргэж байна. Тус кино Монголчууд бидний хувьд анхаарал татахуйц байгаа юм. Учир нь The Great Wall кинонд 15-р зууны үеийн түүхийг харуулах бөгөөд алдарт цагаан хэрэмрүү довтлох мангасуудын эсрэг тулааныг харуулна. Агуулгын хувьд Монголчууд биднийг мангасаар төлөөлүүлсэн гээд шууд хэлчиж бас болох болов уу. The Great Wall киноны trailer-аас харвал одоо байгаа цагаан хэрэм дэлхий нийтэд илүү хүчирхэг, үзэсгэлэнтэй болж гарах нь. Улмаар энэ төрхөөр хүмүүс төсөөлдөг болох магадлалтай байна.


The Great Wall киноны гол дүрд Bourne-р сэргээд буй Matt Damon болон хонконгийн нэрт жүжигчин Andy Lau нар ажиллаж байна. Найруулагчаар нэрт Raise the Red Lantern, House of Flying Daggers, Hero зэрэг кинонуудыг найруулсан Zhang Yimou ажиллаж байна. The Great Wall кино ирэх 2016 оны 12 сард хятадад, 2017 оны 2-р сарын 17-нд Хойд америкт нээлтээ хийнэ.