2016/07/04

Box office: 2016.07.04 Finding Dory


1. Finding Dory: Өнгөрөгч 7 хоногт: $41.9 сая, нийт: $372.3 сая
2. The Legend of Tarzan: Өнгөрөгч 7 хоногт: $38.1 сая, нийт: $38.1 сая
3. The Purge: Election Year: Өнгөрөгч 7 хоногт: $30.9 сая, нийт: $30.9 сая
4. The BFG: Өнгөрөгч 7 хоногт: $19.6 сая, нийт: $19.6 сая
5. Independence Day: Resurgence: Өнгөрөгч 7 хоногт: $16.5 сая, нийт: $72.7 сая

6. Central Intelligence: Өнгөрөгч 7 хоногт: $12,3 сая, нийт: $91.8 сая
7. The Shallows: Өнгөрөгч 7 хоногт: $9.0 сая, нийт: $35.3 сая
8. Free State of Jones: Өнгөрөгч 7 хоногт: $4.1 сая, нийт: $15.2 сая
9. The Conjuring 2: Өнгөрөгч 7 хоногт: $3.9 сая, нийт: $95.3 сая
10. Now You See Me 2: Өнгөрөгч 7 хоногт: $3.0 сая, нийт: $58.7 сая

The Legend of Tarzan (2016)

Director: David Yates
Stars: Alexander Skarsgård, Rory J. Saper, Christian Stevens      
imdb: 7.1

Edgar Rice Burroughs-ийн алдарт Tarzan-ий түүх дахин өргөн дэлгэцнээ гарч байна. Warner Bros. Pictures кино компани 180$ сая ам.доллараар бүтээсэн уг киноны гол дүрд Alexander Skarsgård гэх Швейд гаралтай жүжигчин тогложээ. Найруулагчаар Harry Potter цуврал болон удахгүй дэлгэцнээ гарах Fantastic Beasts and Where to Find Them киноны найруулагчаар ажиллаж буй David Yates ажиллажээ.




The Purge: Election Year (2016)

Director: James DeMonaco
Stars: Frank Grillo, Elizabeth Mitchell, Mykelti Williamson      
imdb: 6.7

УИХ-ЫН 2016 оны сонгуулийн жилийг тохиолдуулан hollywood-ийн Universal Pictures кино компани The Purge цувралаа Сонгуулийн жил нэртэйгээр гаргалаа. 2013 онд бүтээгдсэн The Purge киног 3$ сая ам.доллараар бүтээж 89$ сая ам.долларын ашиг олж "гайхамшиг" үзүүлсэн. Улмаар 2014 онд удаах ангийг The Purge: Anarchy гэсэн нэртэй гаргасан ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч чадаагүй. Тэгвэл 3 дахь анги The Purge: Election Year-г ийнхүү үзэгчдэд хүргэж байна. Найруулагчаар өмнөх ангиудыг найруулсан James DeMonaco ажиллаж, гол дүрд Frank Grillo, Elizabeth Mitchell нар тогложээ. 10$ сая ам.доллараар бүтсэн кино одоогоор 31$ сая ам.долларын орлоготой ашигтай ажиллаж байна.



The BFG (2016)

Director: Steven Spielberg 
Stars: Mark Rylance, Ruby Barnhill, Penelope Wilton   
imdb: 7.2

Roald Dahl-ийн 1982 онд хэвлэлтэнд гаргасан The BFG нэрт романаас сэдэвлэн бүтээсэн адал явдалт, уран зөгнөлт кино. Найруулагчаар Steven Spielberg ажилласанг тодотгоё. Гол дүр Sophie охины дүрд 12 настай, англи охин Ruby Barnhill тогложээ. DreamWorks кино компани 1990 оноос алсыг харж ажилласан уг төсөл ийнхүү бүтээгдэхүүн болон дэлгэцнээ гарлаа. Нийтдээ 140$ сая ам.долларын өртөгтэй бүтсэн The BFG кино одоогоор 23$ сая ам.долларын орлого олоод байна.