2016/07/18

Avengers: Infinity War киноны Thanos-ийн шинэ төрх

Marvel Comics-ийн сүпербаатруудын нэгдэл Avengers цувралын 3 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болон бүтээгдэж буй Avengers: Infinity War кинонд гарах эсрэг талын дүр Thanos дүр бүхий анхны зураг дэлгэгдлээ. Avengers: Infinity War киноны visual effect дээр Ironhead Studio ажиллаж байгаа бөгөөд тэд Marvel-аас түрүүлж энэхүү зургийг дэлэгсэн нь студийн PR-аа өсгөж байгаа нэг том хэлбэр гэж ойлгож болно. Мэдээж Marvel-аас өмнө энэ зургийг дэлгэхийн тулд тэд гэрээндээ томоохон нөхцөл авсан нь лавтай.


Thonas-ийн дүр Marvel-ийн гаргасан кинонуудад нийтдээ 20 секунт л гарсан байгаа. Удахгүй илүү өрнөлтэй хэсэгтэй дэлгэцнээ гарна гэж найдаж байна.

Avengers: Infinity War кино 2 хэсэг болон хуваагдаж буй. Эхний хэсэгт байх Josh Brolin-ийн тоглосон Thanos-ийг бид ирэх 2018 оны 5-р сарын 4-нд үзнэ.