2016/06/09

Warcraft кино Хятадад "бөмбөг тэслэв"

Энэ зуны сүпер хит байх Warcraft кино өмнөд хөршид нээлтээ хийгээд удаагүй байна. Хэдий тийм ч "Бөмбөг тэсэлсэн" мэдээлэл гарсаар байна. Duncan Jones-ийн найруулсан Warcraft кино хятадад зөвхөн нээлтээ хийсэн эхний өдрөө 45.7$ сая ам.доллар олж Avengers: Age of Ultron, Star Wars: The Force Awakens кинонуудын үзүүлэлтээс даваад байна.


Forbes-ийн мэдээллэснээр 45.7$ саяын шөнийн үзвэр 7.6$, IMAX үзвэр 5.3$ сая ам.долларыг олжээ. Улмаар шинжээчдийн дүгнэж байгаагаар эхний хэдэн өдөртөө хятадаас 150$ сая ам.долларын орлого цуглуулах магадлалтай гэсэн байна.