2016/06/10

"Сайн уу, Амьдрал минь 2" МУСК албан ёсны trailer, poster-ууд

Монголын анхны кино франчайз болохоор төлөвлөсөн "Сайн уу, Амьдрал минь 2" уран сайхны киноны анхны бүрэн trailer гарлаа. Big line film, Red Point media франчайзийн ажлаа шууд эхлүүлж байгаа бололтой. trailer-ийн өгүүлэмжийг англиар хийсэн нь содон болжээ.

"Сайн уу, Амьдрал минь 2" киноны найруулагчаар З.Батболд, зохиолчоор З.Батболд, Б.Цэвээндулам, продюсераар Н.Онон ажиллажээ. Дүрүүдэд Т.Бэлгүтэй, У.Уянга, А.Хишигдалай, У.Минжин, Э.Адъяатунгалаг, Н.Ялалт, Ж.Амарзаяа нар.


Сайн уу, Амьдрал минь 2 уран сайхны кино 6-р сарын 10-нд нээлтээ хийнэ.