2016/06/06

Ocean’s Eleven киноны шинэ ангид Sandra Bullock, Cate Blanchett нэгдлээ

2001 онд дэлгэцнээ гарсан Ocean’s Eleven киноны шинэ анги яригдаж байна. Оддын цуглуулга болж чадсан уг кино тухайн ондоо хамгийн их ашиг орлоготой кино болж байсан байдаг. Улмар 2004 онд Ocean's Twelve, 2007 онд Ocean's Thirteen гэсэн ангиудыг гаргаж найруулагч Steven Soderbergh-ийн Ocean's Trilogy гэх нэрийг хүртэл өөртөө бий болгосон түүхтэй. Ocean’s Eleven киног 1960 онд Lewis Milestone-ийн найруулсан ижил нэртэй буюу Ocean's 11 киног Remake болгон гаргасан нь ийнхүү Trilogy болтлоо амжилтанд хүрсэн ажээ.


Тэгвэл өнгөрөгч оноос Ocean’s Eleven киноны шинэ ангийн талаар чимээгүйхэн яригдаж эхлээд байсан. Ойрын үед Ocean’s Ocho ажлын нэртэй явж байгаа уг төслийн т эмэгтэй дүрүүдийн талаар хүчтэй яригдах боллоо. Эмэгтэй дүрүүдэд Sandra Bullock яригдаж байгаа бол Cate Blanchett мөн оролцож байгаа дуулдлаа.