2016/06/10

NBA final дундуур цацагдсан Suicide Squad киноны шинэ видеонууд

DC Comic-ийн Marvel-ийн эсрэг барьж буй тэсрэх бөмбөг "Suicide Squad" кино нь энэ зуны хүлээлттэй байгаа кино жагсаалтад гарцаагуй багтаж буй. 2009 оноос Warner Bros. Pictures кино компани уг төслийг эхлүүлж 2014 онд зохиол, найруулагчид гарын үсгээ зурж байсан. Улмаар 2015 оны 8 сард Канадын Торонто хотноо зураг авалтын ажил эхэлсэн байдаг. Тэгвэл уг киноны продакшн ажил одоо эхлээд явж байна. Өнгөрөгч шөнө болсон NBA-ийн final тоглолтын дундуур шинэ сурталчилгааны видео гарсанг хүргэж байна.


Suicide Squad кинонд  Will Smith, Jared Leto, Margot Robbie, Joel Kinnaman, Viola Davis, Jai Courtney, Jay Hernandez, Adewale Akinnuoye-Agbaje, Ike Barinholtz, Scott Eastwood, Cara Delevingne гэсэн баг ажилласан. Үүнээс ойрд кинонд тоглоогүй Will Smith анти баатар Deadshot дүрийг бүтээсэн нь сонирхолтой. Кино ирэх 8-р сарын 5-нд нээлтээ хийнэ.