2016/06/30

Солонгосын The Man from Nowhere киног Hollywood-д хийнэ

Солонгосын найруулагч Lee Jeong-beom-ийн найруулж, залуу жүжигчин Won Bin-ийн гол дүрд нь тоглосон 2010 оны The Man from Nowhere киног hollywood-д remake хийхээр болоод байна. Тус киног Солонгост 6.2 тэрбум вон зарцуулан бүтээж 47.1 тэрбум воны орлогыг цуглуулж солонгост тухайн оны хамгийн их орлого олсон кино болж байсан байдаг.

CJ Entertainment кино компаниас New Line кино компани тус киноны remake хийх эрхийг албан ёсоор аваад байгаагаа зарлалаа. (2012 оноос яригдаж эхэлсэн.) Сайхан киног юу болгохыг харж л байя_