2016/06/10

Шүүдэр продакшны "Хутулун Гүнж" МУСК бүтээгдэж байна (+зурагнууд)

"Ану хатан" уран сайхны киног бүтээсэн Шүүдэр продакшн ээлжит уран сайхны киноныхаа ажилд оржээ. Энэ удаад мөн эмэгтэй гол дүр бүхий киног бүтээж байгаа бөгөөд Хубилай хааны зээ, Хайду хааны охин Хотулун гүнжийн түүхийг харуулах "ХУТУЛУН ГҮНЖ" нэртэй түүхэн, адал явдалт киног бүтээж байгаа ажээ.



"Хутулун гүнж" киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зохиолчоор Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг ажиллаж байна. Гол дүр Хотол цагаан гүнжид жүжигчин, мисс А.Баярцэцэг, Абатай баатрын дүрд жүжигчин Б.Анхбаяр тоглож байна. Хотол цагаан гүнж гэгдэх түүхэн сурвалжид түүнийг Марко Поло "Ангиарм" гэж бахдан дуудаж байсан бөгөөд энэ нь францаар "Сарны гэрэл" гэсэн утгатай ажээ.


"Хутулун гүнж" уран сайхны киноны зураг авалтын ажил хийгдэж байгаа бөгөөд кино ирэх 2017 онд нээлтээ хийнэ.