2016/06/22

Hotel Transylvania 3 анимешн 2018 онд гарна

Sony кино компани 2017, 2018 онд гаргах төслүүдээ албан ёсоор зарлаад тун завгүй ажиллаж байна. Ямартай ч Spider Man анимешн, Han Solo movie, Ghostbusters шинэ цуврал, Cloudy with a Chance of Meatballs мөн цуврал болгохоор зарлаад буй. Тэгвэл Genndy Tartakovsky-ийн бүтээсэн Hotel Transylvania анимешныг телевизийн цуврал анимешн болгоно гэсэн мэдээлэл цацагдаад байна. Үүний хажуугаар албан ёсоор Hotel Transylvania 3-г гаргахаар болсон. Бидний хувьд цуврал нь сонин бус бүрэн хэмжээний анимешн сонин байна.


Hotel Transylvania 3 анимешны найруулагчаар Genndy Tartakovsky ажиллана эсвэл ажиллахгүй гэсэн 2 талтай мэдэгдэл гарсаар байна. Гэхдээ хаа байсан 2018 оны 9 сарын 21-нд нээлтээ хийх анимешны ажлыг өнөөдөр таамаглахад өнөөдөртөө эрттэх бизээ.