2016/06/16

DreamWorks Animation кино компан Shrek-ийн дараагийн ангийг Illumination Entertainment-ийн тусламжтайгаар гаргана

Бүдүүн, ногоон, царай муутай Shrek франчайз үргэлжлэх нь. DreamWorks Animation кино компанийн бүтээл, алдарт Mike Myers, Eddie Murphy, Cameron Diaz нарын дуу оруулсан тус анимешны 15 жилийн ой энэ жил тохиож буй юм. Саяхан DreamWorks Animation студийг NBC Universal-ийнхан худалдаж авсан. Уг худалдан авалтандаа Shrek-ийн дараагийн ангийн төлөвлөгөөг мөн багтаасан юм байна.


Гүйцэтгэх захирал Steve Burke-ийн төлөвлөж байгаагаар DreamWorks Animation-ий ерөнхий удирдлагыг Despicable Me, Minions анимешнуудын продюсераар ажилласан Illumination Entertainment-ийн Chris Meledandri-д өгөхөөр зэхэж байгаа аж. Тэрээр энэ талаараа
  Shrek-ийг дахин амьлуулахад түүний бүтээлч санаачлага бидэнд туслах байх
  гэжээ.
 
Тэгэхлээр бид Illumination-ийн өнгө төрөх орсон DreamWorks Animation-ийн шинэ Shrek-ийн адил явдалтай дахин учрах бололтой.