2016/06/14

Disney-ийн анимешнууд аутизмтай хүүд тус болжээ: Life, Animated анимешны trailer

Нэгэн гайхалтай түүхийг хуваалцаж байгаадаа баяртай байна. Сая сая хүмүүсийн зүрх сэтгэлд, бага балчир насны дурсамжинд нь Disney-ийн үзэсгэлэнт анимешнууд хоногшсон байдаг бизээ. Тэгвэл Disney-ийн анимешнууд аутизмтай Owen Suskind хүүг гэр бүл, хүмүүстэй харилцахад нь, амьдралыг ухаарахад нь томоохон нөлөө үзүүлсэн талаар Life, Animated гэх баримтад кинонд өгүүлжээ. Тус киног Ron Suskund-ийн шилдэг борлуулалттай номоос сэдэвлэн бүтээсэн. Найруулагчаар Oscar-ийн шагналт Roger Ross Williams ажиллажээ.


Life, Animated кино нь Sundance кино наадмын баримтад кино төрөлд directing award, san francisco олон улсын кино наадам, full frame кино наадмуудаас үзэгчдийн шагнал хүртсэн амжилттай бүтээл болжээ.