2016/06/30

Avatar 2 киноны нээлтийн өмнө тоглоом нь гарна

Найруулагч James Cameron-ийн Avatar киногаар олон тоглогч бүхий стратек төрлийн гар утасны тоглоом бүтээхээр Lightstorm Entertainment, 20th Century Fox кино компаниуд болон тоглоом хөгжүүлэгч Kabam компани нэр гэрээ байгууллаа.

Шинээр гарах тоглоом ирэх 2018 онд нээлтээ хийх Avatar 2 киноны шинэ дүрүүд болон газар орныг багтаах аж. Тоглоомоо тус киноны нээлтийн өмнө гаргахаар төлөвлөсөн байна. Улмаар цааш үргэлжлэх 2020, 2022, 2023 онд нээлтээ хийх ангиудад нь мөн шинэ Release гаргаад явах ажээ.