2016/05/04

Өнөр бүл МУСКиноны үргэлжлэл "Өнөр бүл Өнөө цагт" МУСК албан ёсны poster дэлгэгдлээ

Hulegu pictures, Монгол кино нэгтгэл хамтран Өнөр бүл уран сайхны киноны үргэлжлэл болгон бүтээж байгаа "Өнөр бүл Өнөө цагт" уран сайхны киноны албан ёсны poster дэлгэгдлээ. Hulegu pictures, Монгол кино хамтран хэрэгжүүлж байгаа "Эдүгээчилсэн монгол кино" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа тус киноны гол дүрд Д.Баттөмөр, Б.Болормаа, Г.Мягмарнаран нар тоглож байна. Мөн дүрүүдэд Д.Мэндбаяр, Ш.Алтанцэцэг, Ж.Оюундарь, Л.Дэмидбаатар, Д.Энхбаяр, О.Долгор, Э.Ууганбаяр, Ш.Гүрбазар, Б.Одончимэг оролцжээ.

"Өнөр бүл Өнөө цагт" киноны найруулагчаар С.Баттулга, зохиолчоор Д.Дожоодорж, Т.Номуунзул, ерөнхий продюсераар Н.Отгонбат, Ч.Билгүүн, Т.Номуунзул ажиллаж байна.