2016/05/13

"Tschick" герман кинонд монгол хүү Б.Ананд гол дүр бүтээжээ

Турк гаралтай, Герман найруулагч Fatih Akin-ийн бүтээл "Tschick" кинонд Б.Ананд гэх монгол хүү тоглож байна. Найруулагч Fatih Akin нь 2004 онд бүтээсэн Head-On (Gegen die Wand) киногаараа Берлиний кино наадмаас Golden Bear хүртсэн амжилттай нэгэн. Түүний шинээр бүтээж буй "Tschick" кинонд өсвөр насны хоёр хүү машин хулгайлан өөрсдийн амьдралаа өөрчлөхөөр замд гарч буй тухай өгүүлэх аж. Уг гол дүрийн хүү Andrej 'Tschick' Tschichatschow -ийн дүрд Батбилэгийн Ананд гэх монгол хүү тогложээ.


Tschick кино 2016 оны 9-р сарын 15-нд Германд нээлтээ хийнэ.