2016/05/25

Thor: Ragnarok киноны Cate Blanchett-ийн анхны teaser зураг

2013 оны Thor: The Dark World киноны үргэлжлэл Thor: Ragnarok киноны анхны teaser зураг дэлгэгджээ. Өнгөрсөн 7 хоногт Thor: Ragnarok кинонд Academy Award-ийн шагналт Cate Blanchett нэгдэж Hela дүрийг бүтээх болсон мэдээлэл гарсан. Энэ талаар тус кинонд Bruce Banner/The Hulk-ийн дүрийг бүтээж байгаа Mark Ruffalo хэлэхдээ
"Тэр ёстой аймшгийн аймшигтай, хорон санаат. Тэр биднийг ална. Тэгэхлээр түүний тоглосон хэсэг гайхайлтай хэсэг байх болно."
гэжээ.


3 дахь удаагийн Thor буюу Thor: Ragnarok киног Oscar-т нэр дэвшигч Taika Waititi (Two Cars, One Night, What We Do in the Shadows) найруулж буй. Кино ирэх 2017 оны 11-р сарын 3-нд аянга цахилуулан нээлтээ хийнэ.