2016/05/16

Studio Ghibli-ийн The Red Turtle анимешны trailer хүргэж байна

Studio Ghibli-ийнхан сүүлийн үед дэлхийн зах зээлрүү гарсан шинэ бүтээлүүд гаргахгүй байгаа. Гэвч тэд хэд хэдэн төслүүд дээр hollywood-тай хамтран ажиллаж буй. Үүний нэг нь The Red Turtle анимешн. Тус аниемшны найруулагчаар Father and Daughter богино анимешнаараа шагнал хүртэж байсан Michaël Dudok de Wit ажиллаж байгаа юм.


The Red Turtle анимешны анхны нээлт ирэх сард болох Annecy наадамд болох юм. Үүнээс өмнө анхны Trailer цацагдсанг хүргэж байна. Ghibli-ийн бүтээлд дуртай үзэгчдэд сайхан бэлэг болно гэж найдаж байна.