2016/05/05

Солонгосын нэрт найруулагч Park Chan-Wook-ийн The Handmaiden киноны trailer

Солонгосын нэрт найруулагч Park Chan-Wook-ийн The Handmaiden гэх шинэ киноны Каннийн кино наадмын сонирхол татах гол киноны жагсаалтанд ороод байна. Найруулагч Park Chan-Wook-г бид The Vengeance Trilogy буюу Sympathy for Mr. Vengeance (2002), Oldboy (2003), Sympathy for Lady Vengeance (2005) кинонуудаар нь мэднэ.


Park Chan-Wook-ийн энэ удаад бүтээсэн "The Handmaiden" кинонд Ha Jung-woo, Kim Min-hee, Jo Jin-woong, Kim Tae-ri нар тоглосон байна.


Киног Английн зохиолч Sarah Waters-ийн Fingersmith романаас сэдэвлэн 1930 оны үеийн Солонгос, Японы хоорондын харилцааг харуулах хэлбэрээр бүтээжээ.