2016/05/10

"Намайг хайрла' МУСК албан ёсны poster

"IC Creative Division"-ийн бүтээл "Намайг хайрла" романтик, инээдмийн уран сайхны киноны албан ёсны poster гарлаа. Тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан ажиллажээ. Гол дүрүүдэд Э.Тодгэрэл, Н.Баярмаа тоглосон. Дүрүүдэд Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр, Б.Жаргалсайхан, Ж.Нарангэрэл, Б.Уран-Эрдэнэ, Л.Дэмидбаатар, Х.Солонго нар оролцжээ.

"Намайг хайрла" уран сайхны кино 2016 оны 5-р сарын 20-с дэлгэцнээ гарахаар төлөвлөгдөөд байна.